С.САРУУЛ

Эрээн хотын Шуурхай штабаас энэ оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 73 тоот мэдэгдлээр КОВИД-19-ийн нэг тохиолдол илэрсэнтэй холбогдуулан энэ сарын 23-25-ны өдрүүдэд хотын хөдөлгөөнийг хорьж, өдөр бүр PCR шинжилгээ авахаар шийдвэрлэжээ. Өнөөдөр 11:00 цагийн байдлаар КОВИД-19-ийн халдварын эерэг тохиолдол гурав болж, хотын есөн хэсгийг өндөр эрсдэлтэй бүсээр зарлаад байгаа аж.

Арваннэгдүгээр 23-25-ны өдрүүдэд хотын иргэдийг PCR шинжилгээ өгөөд шууд гэртээ харих, зайлшгүй шаардлагаас бусад тохиолдолд гэрээс гарахгүй байх, зайлшгүй шаардлагаар хотоос гарах тохиолдолд 48 цагийн хоёр удаагийн шинжилгээний сөрөг хариу, харьяа дүүрэг болон шуурхай штабын зөвшөөрөлтэй байх, цэцэрлэг, сургуулийг үргэлжлүүлэн онлайнаар хичээллүүлэхээр шийдвэрлэж, хотын хүнс, өргөн хэрэглээний бүтээгдэхүүний нөөц хангалттай, онцгой байдлын үеийн ажил хэвийн явагдаж байгаа талаар мэдэгдсэн гэдгийг Гадаад харилцааны яам мэдээлэв.

Эх сурвалж: www.polit.mn