Т.САЙХАН

Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-н, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, Монгол бахархлын өдөр 2022 оны арваннэгдүгээр сарын 23-ны пүрэв гарагт тохиож буй. 

Энэ жил "Чингис хаан" одонг АНУ-ын иргэн, монголч эрдэмтэн Жак Уэтерфорд болон доктор, профессор Д.Доржготов нарт хүртээхээр болсныг Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр зарлалаа.

Профессор Уэтерфорд 2004 онд “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” хэмээх бүтээлээ хэвлүүлсэн бөгөөд түүний энэ бүтээл “Нью-Йорк Таймс” сонины шилдэг бүтээлээр шалгарч, 300,000 гаруй хувь борлогдож, 20 гаруй хэлээр орчуулагдан хэвлэгдэж олон орны уншигчдын хүртээл болжээ. Монголын талаар гарч байсан ямар ч номуудаас илүү их хэмжээнд олон уншигчдын хүртээл болсон.

Харин академич, доктор, профессор Д.Доржготов нь 1974 онд “Монгол орны хөрсний 1:2 500 000 масштабтай зураг”-ийг анх удаа зохиож хэвлүүлснээс хойш олон зуун бүтээлээ нийтийн хүртээл болгосон бөгөөд эдгээр бүтээлүүдээрээ дэлхийн олон оронд үнэлэгдсэн газарзүйн салбарын тэргүүлэх эрдэмтэн юм.

Эх сурвалж:www.polit.mn