Т.САЙХАН

Өнгөрсөн аравдугаар сарын 12-нд "Өргөө" амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг  ЭМ-ийн сайдын тушаалаар ажлаас нь  чөлөөлсөн. Тэгвэл Ж.Энхцэцэг эмч Эрүүл мэндийн сайд С.Энхболдын ажлаас чөлөөлөх тушаалыг үндэслэлгүй хэмээн шүүхэд хандахаар болжээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Ж.Энхцэцэг эмчийг чөлөөлснийхөө дараа тайлбар мэдээлэл хийхдээ "Ж.Энхцэцэг дарга ЭМЯ-ны харьяанд ирээд есөн сар болсон. Энэ хугацаанд ес зүйгүй үйлдэл их гаргасан. Тухайн эмнэлэгт ажиллаж байгаа ажилчид ихэнх нь дарамттай байдаг. Мөн манай хяналт шалгалт орох үеэр камертай ярилцлагад оруулсан. Мөн ярилцлага өгсөн алба хаагчдад дарамт шахалт үзүүлсэн гэх мэдээлэл байна" хэмээсэн. Мөн Ж.Энхцэцэгийн оронд  “Амгалан” амаржих газрын дарга Ц.Батболдыг түр томилоод буй.

Эх сурвалж:www.polit.mn