Т.САЙХАН

Энэ оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөнд мөсний үзэгдэл идэвхжиж эхэлсэн байна. Зарим жижиг болон дунд зэргийн голуудад 15-25 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон ч мөсний зузаан гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байна. Тиймээс ард иргэдийг цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж:www.polit.mn