Б.ОД

"Цахим шилжилтийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа" зөвлөлдөх уулзалтын үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал гадаадын их сургууль төгсөгчидтэй холбоотой байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр "Хэн ямар ур чадвартай вэ гэдгийг үнэлдэг болохоос биш мөнгө төлбөл хүн аль ч сургууль төгсөж болдог нийгэм. Гадаадын их сургууль төгсөөд ирэхээр мундаг байна гэж хүмүүс буруу боддог. Гадаадын том сургуулийг мөнгөө төлбөл төгсөнө. Харин амьдрал дээр бууж чадах уу гэдэг чинь асуулт. Америкт 10 жил болчхоод монгол хэлгүй, амьдрал мэдэхгүй, уламжлал ойлгохгүй, түүх, соёлоо хүндэтгэхгүй хэрнээ том том юм яриад байдаг. Энэ хүмүүст бид "Үгүй" гэж хэлэх ёстой" гэж ярьжээ.

Мөн цахим хөгжил, харилцаа холбооны салбарт 28 сертификатын болзол хангасан хүнийг бакалавр, магистрын зэрэг шаардахгүйгээр ажилд авахыг сайдын тушаалаар зөвшөөрсөн байна.

 Эх сурвалж:www.polit.mn