Б.ОД

Боловсролын салбар дахь авлигын эрсдэл, авлигаас ангид боловсрол “Ёс зүй ба шударга байдал” хэлэлцүүлэг өнөөдөр Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын байранд боллоо.

Уг хэлэлцүүлэг боловсролын салбар дахь авлигын эрсдэлийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, багш буюу боловсон хүчний ёс зүйг сайжруулах асуудлын хүрээнд болсон юм. Боловсролын салбар дахь авлигын суурь болж буй асуудлын нийтлэг хандлага нь танил тал, хувийн ашиг сонирхол, уламжлалт сэтгэлгээ зэрэг зүйл нөлөөлдөг гэдгийг хэлэлцүүлгийн үеэр дурдлаа. 

Энэ үеэр АТГ-ын Судалгаа шинжилгээний алба дарга, комиссар Ц.Шинэбаяр "Авлигад хамгийн ихээр өртсөн салбар дундаас боловсролын салбар тэргүүлж байна. Учир нь боловсролын салбар дахь авлигын индекс 70.7 хувийн үзүүлэлттэй гарсан.  Боловсролын салбар дахь асуудлаар АТГ-т нийт ирүүлсэн өргөдөл гомдол 2021 онд 7.5 хувийг, 2022 онд 9.7 хувийг эзэлсэн.Боловсролын бодлого болоод түүнийг хэрэгжүүлж байгаа нөхцөл байдал авлига авах нөхцөлтэй уялдаатай байгаа юм. Хүнийг ёс зүйтэй төлөвшүүлж чадахгүй байгаа учраас нийгэм тэр чигтээ ёс суртахуунгүй болж байна. Энэ асуудалд ганц боловсролын салбар буруутай биш" гэв.

Эх сурвалж:www.polit.mn