Т.САЙХАН

АН-аас хэвлэлийн бага хурал зарлаж, 2023 оны улсын төсвийн төслийг эгүүлэн татах шаардлагыг Засгийн газарт хүргүүллээ.  Энэ талаар Нийслэлийн АН-ын дэд дарга А.Цэрэнбат "Ерөнхийлөгчийн төсөв 26 тэрбум байна. Өмнөх Ерөнхийлөгч нарын жилийн төсөв 5-7 тэрбум төгрөг байсан. Гэтэл яагаад У.Хүрэлсүхийн төсөв 26 тэрбум төгрөг болчихов. Бид үүнийг эсэргүүцэж Засгийн газарт төсвөө татаж ав гэх шаардлагыг 2022 оны аравдугаар сарын 17-нд өгсөн.  Мөн Үндэсний бодлогын хороо өчигдөр хуралдаж, өнөөдөр дахин шаардлага хүргүүлж байна.  Шаардлагад төсвийг эгүүлэн татахаас гадна Сангийн сайд Б.Жавхлан, Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрлэлийн сайд Х.Болорчулуун, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Цагдаагийн Ерөнхий Газрын дарга Ж.Болд нарыг ажлаас нь чөлөөлөх зэргийг мөн хүргүүлж байна.  Хариуг нь арваннэгдүгээр сарын 11-н гэхэд өгч, төсвөө татаж авахгүй бол 14-нөөс бүх нийтийн ажил хаялт зарлаж, эсэргүүцлийн цуглааныг зохион байгуулна" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn