Т.САЙХАН

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд "Жаст групп" ХХК-ийн захирал асан Ш.Батхүү нарын нэр бүхий таван шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан арав хоног үргэлжилж түр завсарлажээ. 

Шүүхээс Ш.Батхүү Ч.Ганзориг Б.Мөнхжаргал Э.Сүрэн Г.Алтан нарыг гэм буруутайд тооцож, Г.Алтанд холбогдох хэргийг шүүгдэгч нас барсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгасан байна.

Эргэн сануулахад, "Жаст" группын захирал асан  Ш.Батхүү  нь "Эрдэнэт" үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргал, Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатын нарын хамтаар бүлэглэн, хуурамч бичиг баримт бүрдүүлэн "Эрдэнэт" үйлдвэрийг Өмнөд Африкийн "Стандарт" банкинд барьцаанд тавьж, тус үйлдвэрт онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгагдсан юм. 

Эх сурвалж:www.polit.mn