Т.САЙХАН

Ерөнхийлөгч 2022 оны аравдугаар сарын 25-ны өдөр зарлиг гарган дараах нэр бүхий 12 хуульчийг анхан шатны шүүхийн шүүгчээр томилжээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс энэ оны долдугаар сарын 18-ны өдөр анхан шатны шүүхийн шүүгчийн нийт 24 сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт зарласан. Улмаар сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, нөөцөд бүртгэлтэй бөгөөд сонгон шалгаруулалтын оноогоороо хамгийн эхэнд эрэмбэлэгдсэн 15 нэр дэвшигчийг хуулийн дагуу шүүгчээр томилуулах саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид 2022 оны аравдугаар сарын 13-ны өдөр хүргүүлээд байсан юм. Үүнээс дээрх 12 хүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд, хуулийн хугацаандаа шүүгчээр томиллоо.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс анхан шатны шүүхүүдэд шүүгчийн сул орон тоог нөхөх дараагийн сонгон шалгаруулалтыг зарласан. Энэ сарын 7-ны өдрөөс нэр дэвшигчийн материалыг хүлээн авч эхлэх юм. Мөн дээрх хугацаанд дахин шинээр сул орон тоо гарвал тус сонгон шалгаруулалттай хамтатган зохион байгуулах юм байна.

Эх сурвалж:www.polit.mn