Б.ДОЛЖИНЖАВ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын/ШШГЕГ/ дарга Д.Загджавыг чөлөөлж, О.Амарсанааг тус газрын даргаар томиллоо. Үүнтэй холбогдуулан түүний “CV”-г танилцуулж байна.

Оюунхүүгийн Амарсанаа нь 1980 онд Улаанбаатар хотод төрсөн. Эрх зүйч-Цагдаагийн ажилтан мэргэжилтэй.Цагдаагийн хурандаа, Удирдахуйн ухааны магистр цолтой.

Боловсрол:

-1997-2001 онд Цагдаагийн Академид- Эрх зүйч-Цагдаагийн ажилтан 
-2007 онд Төрийн удирдлагын академид Удирдахуйн  ухааны магистр  
-2008, 2010, 2018 онд  Египет, БНСУ, Турк улсын Цагдаагийн Академид мэргэжил дээшлүүлсэн. 
-2020 онд ТУА-ны Төрийн Захиргааны ахлах түшмэлиийн мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан.

Ажлын туршлага:

-2001-2003 онд Төв аймгийн Цагдаагийн газарт Эрүүгийн төлөөлөгч
-2003-2006 онд Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст Эрүүгийн төлөөлөгч 
-2006-2007 онд Эрүүгийн Цагдаагийн газрын Эрэн сурвалжлах хэлтэст Төлөөлөгч 
-2007-2011 онд Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах төлөөлөгч  
-2011-2013 онд Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Дэд дарга
-Сүхбаатар дүүргийн цагдаагийн II хэлтсийн Дэд дарга 
-2013-2014 онд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга 
-2014-2015 Чингэлтэй дүүргийн Цагдаагийн II хэлтсийн дарга 
-2017-2018 онд Эрүүгийн цагдаагийн албаны V хэлтсийн дарга 
-2018 онд Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн II хэлтсийн дарга 
-2018-2019 онд  Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын дарга 
-2019-2020 онд Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын дарга 
-2020-2021 онд Экологийн Цагдаагийн албаны дарга 
Хууль  зүй, дотоод хэргийн сайдын  2021 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар томилогдон ажиллаж байв.

 Эх сурвалж:www.polit.mn