Б.БАЯРЖАВХЛАН
Эрчим Хүчний Яамнаас мэдээлснээр аж ахуй нэгж, байгууллагуудын цахилгаан эрчим хүчний хэрэглээний төлбөрийг 14-28 хувиар нэмэх шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна.
Тодруулбал, сард 5000 кВт цагаас доош хэрэглээтэй ААН-ийн цахилгааны төлбөрийг 14 хувь, 5.001 ба түүнээс дээш кВт цагийн хэрэглээтай бол 28 хувиар нэмж байгааг эх сурвалж хэлэв.
Харин уул уурхай, үүрэн телефоны оператор компани, банкны салбарын байгууллагын сарын цахилгаан эрчим хүчний хэрэглээг 2,000 кВт.цагаас дээш 28 хувиар нэмж байгаа юм байна. Эдгээр салбарынхныг санхүүгийн ачаалал даах чадвартай гэж үзжээ.
Эх сурвалж: www.polit.mn