Б.ЖАВХЛАН
Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс дараах хэрэг өссөн дүнтэй гарчээ. Үүнд:
- Хүний эрүүл мэндэд санаатай хүнд хохирол учруулсан 18.2%
- Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан 29.9%
- Дээрэмдэх 49.6%
- Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг 36.3%-аар тус тус өссөн байна.
Ял шийтгүүлэгчдийн дотор 30-34, 35-аас дээш насны шийтгүүлэгчдийн тоо 60.6 хувийг эзэлж байгаа юм.
Гэм буруутайд тоцсон нийт 12,493 хүн байна. Эдгээрээс
- Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ 119 буюу 1%
- Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн 20 буюу 0.2%
- Эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн 367 буюу 2.9%
- Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн 1,069 буюу 8.6%
- Нийтэд тустай ажил хийлгэх ялаар 1,308 буюу 10.5%
- Хорих ялаар 2,083 буюу 16.7%
- Торгох ялаар 6,173 буюу 49.4%
- Зорчих эрхийг хязгаарлах ялаар 1,354 буюу 10.8%-аар тус тус шийтгүүлсэн хэмээн мэдээллээ.
Эх сурвалж: www.polit.mn