Б.БАЯРЖАВХЛАН

Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд “Нээлттэй шүүх” хэвлэлийн хурал өнөөдөр болж байна. Энэ үеэр 2022 оны гуравдугаар улирлын дүн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал Монгол Улсын шүүхээс 2022 оны гуравдугаар улирлын байдлаар нийт 20.8 тэрбум төгрөгийг төрийн санд оруулахаар шийдвэрлэжээ. Үүнээс

-Улсын тэмдэгийн хураамж 10.4 тэрбум

-Торгох ял 9.2 тэрбум

-Зөрчлийн хэрэгт  тогох шийтгэлээс 1.1 тэрбум төгрөгийг төрийн санд оруулахаар тус тус шийдвэрлэсэн байна.

Улсын хэмжээнд анхан шатны шүүх бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэсэн 1.503 шүүх хуралдаанд 1.524 иргэдийн төлөөлөгч оролцсон байна. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 10.443 хэрэг хянан шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 1.775 хэргээр буюу 20.5 хувиар өссөн. Эрүүгийн хэгийн давж заалдах шатны шүүхээр 1.743 хэргийг хянан шийдвэрлэсэн. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 169 хэргээр буюу 10.7 хувиар өссөн дүнтэй гарчээ.

Эх сурвалж: www.polit.mn