Т.САЙХАН

ЗХЖШ-ын даргаар С.Ганбямбыг томилох саналыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-тай зөвшилцөхөөр өргөн мэдүүлжээ.

Ерөнхийлөгчийн тухай хуулийн 13.8-д Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг Улсын Их Хуралтай зөвшилцөж томилно хэмээн заасны дагуу дээрх саналыг хүргүүлсэн байна. 

УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар тус саналыг хэлэлцэх хуваарьтай байна.  Нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн санал, байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсон нууц санал хураалт явуулж, дүнг УИХ-ын дарга Ерөнхийлөгчид бичгээр мэдэгдэх хуулийн заалттай. Нэр дэвшигч нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авч чадахгүй бол Ерөнхийлөгч өөр хүний нэрийг дэвшүүлнэ. 

Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Ганзориг өөр ажилд томилогдож байгаатай холбогдуулан албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ. 

Эх сурвалж:www.polit.mn