Б.ДАРЬСҮРЭН

Гэр хорооллын айл өрхийн эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтийг XI сарын 1-нээс үзүүлдэг. Энэ талаар Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээлэл өгөв.

"Одоогоор шөнийн тарифын хөнгөлөлт үзүүлэх эсэх шийдвэр гараагүй байна. Ирэх оны улсын төсөвт санхүүжилт тусгагдаагүй. Тухайн асуудлаар Эрчим хүчний яаманд хандсан. Санхүүжилт шийдэгдсэн тохиолдолд шийдвэр гарна. Энэ жил шөнийн тарифын хөнгөлөлтөд 37.9 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Энэ долоо хоногт шийдвэр нь гарна гэсэн хүлээлттэй байгаа. Өөрөөр хэлбэл, шийдвэр гараагүй учраас маргаашаас шөнийн тарифын хөнгөлөлт үйлчлэхгүй.

Энэ оны XI, XII сард эрчим хүчний хөнгөлөлт үзүүлбэл 7.7 тэрбум төгрөг батлагдсан төсвөөсөө илүү гарна. Өмнөх онуудын өрийн тухайд 2017-2020 онд 6.8, 2021 онд 7.7 тэрбум төгрөгийн алдагдалтай байна" гэв.

Эх сурвалж: www.polit.mn