С.САРУУЛ

Цас орсны улмаас зам, гудамж талбайд халтиргаа гулгаа үүсэж осол гэмтлийн эрсдэл нэмэгдэж байгаа тул дараах зөвлөмжийг хүргэж байна.

Цас, мөсөн дээр халтирч унахаас болгоомжлон зөөлөн резинэн ултай эсвэл халтиргаанаас хамгаалсан ултай өвлийн гутал өмсөх

Осгож, хөлдөхөөс сэргийлж, дулаан хувцаслах

Архи дарснаас татгалзах, хэрэглэсэн тохиолдолд хэтрүүлэн хэрэглэхгүй байх

Ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэхдээ хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг ханган ажиллах

Жолооч, явган зорчигчид замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах

Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул мөс цөмрөх аюулаас сэргийлэх

Албан байгууллагууд ойр орчмынхоо 50 метр талбайн цас, мөсийг цэвэрлэх.

Эцэг эх, асран хамгаалагч нар бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах

Тээврийн хэрэгслээр хүүхдийг авч явахдаа хамгаалах бүс, хүүхдийн зориулалтын суудлыг заавал хэрэглэж хэвших

Айл, өрх бүр ойр орчмынхоо цас мөсийг цэвэрлэж, аюулгүй орчныг бүрдүүлэх

Гэр хорооллын айл өрхүүд муу ус, угаадас, үнсээ ил задгай хаяхгүй байх.

Байгууллага, хамт олон:

Албан байгууллага бүр орчныхоо цас, мөсийг цэвэрлэж, халтиргаа гулгаа үүсгэхгүй байх нөхцөл бүрдүүлэх

Эрүүл аюулгүй орчин бүрдүүлэхийн тулд ойр орчныхоо осол гэмтэл гарч болзошгүй нүх шуудуу, замын хажууд анхааруулах тэмдэг байршуулах

Байгууллага ажиллагсдынхаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг мөрдүүлж хяналт тавих

Гудамж талбайд хүн осгосон ухаангүй буюу биеэ авч явах чадваргүй байгаа бол яаралтай тусламжийн утсанд мэдэгдэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Эх сурвалж: www.polit.mn