Б.ОД
Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа нэг цэгийн үйлчилгээний төвөөр дүүргийн алслагдсан хороод болох Өлзийт, Биокомбинат, Туул тосгон, Нисэх, Яармагийн бүсийн 150 мянга орчим иргэд хотын төв руу явахгүйгээр төрийн үйлчилгээг ойроос авах боломжтой болжээ.
Тус төвөөр иргэдэд эд хөрөнгийн бүртгэл, иргэний бүртгэл, гадаад паспорт захиалга, нотариат зэрэг долоон цонхоор 40 орчим төрлийн үйлчилгээ авч байна.
Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа нэг цэгийн үйлчилгээгээр өдөрт дунджаар 200-250 иргэн үйлчлүүлж байгаа юм.
Эх сурвалж:www.polit.mn