Б.ОД

Томуу, томуу төст өвчний өнөөгийн нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгсайхан мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар томуугийн вакцинд хамрагдалт 11 хувьтай буюу 55049 хүн хамрагдаад байна.

Тэрбээр "Тандалтын судалгаагаар манай улсын хувьд томуу, томуу төст өвчин идэвхжлийн буюу шар түвшинд байна. Томуу, томуу төст өвчин оноштой нийт хүний 90 хувь нь 14 хүртэлх насны хүүхэд, үүний 60 хувь нь дөрөв хүртэлх насны хүүхэд эзэлж байна.  Өөрөөр хэлбэл томуу, томуу төст өвчинд цэцэрлэгийн насны хүүхдүүд их өртөж байна. Мөн амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай эмнэлэгт хандаж буй үйлчлүүлэгчдийн 92 хувь нь 14 хүртэлх насны хүүхдүүд байна. Үүний 80  хувь нь дөрөв хүртэлх насныхан юм.Бид нийт вакцинаа хүлээж авсан. Энэ удаа бид томуугийн А хүрээний хоёр вирусын эсрэг, В хүрээний хоёр вирусийн эсрэг хамгаалах чадвартай 4 цент вакцин хэрэглэж байгаа” гэв.

Эх сурвалж:www.polit.mn