Б.ДАРЬСҮРЭН

Монгол Улсын хэмжээнд ахуйн зориулалтаар агнах, барих амьтны зөвшөөрлийг цахимжуулах ажлын хүрээнд загас агнуурын бүс нутагт загас агнах зөвшөөрлийг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг 2016 онд эхлүүлсэн. Өнөөг хүртэл Хэнтий аймгийн Онон, Балж голын агнуурын бүс нутагт амжилттай туршиж, системийн шинэчлэл, сайжруулалтыг дуусгаж, хэрэглээнд нэвтрүүллээ.

www.ezagas.mn цахим системээс агнуурын бүсээ тогтоож баталсан, ахуйн зориулалтаар агнах зөвшөөрлийг хуулийн хугацаанд цахимаар олгох юм. Үүнээс гадна загасны төлбөрийн мэдээлэл, агнуурын бүс нутаг, загас барих ахлан сурагчдад зориулсан зөвлөгөө, хууль эрх зүйн зохицуулалтыг авах боломжтой.

Цаашид энэ системийг "И-Монголиа" цахим системд байршуулахаас гадна цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч дэлхийн аль ч улсаас мэдээлэл авах, төлбөр төлөх болон бусад төрлийн хөгжүүлэлтийг үе шаттай хийхээр төлөвлөжээ.

Өнөөдрийн байдлаар уг цахим системд батлагдсан агнуурын бүс болох Хэнтий, Хөвсгөл, Сэлэнгэ аймаг, 31 сумын газар нутагт хамаарах 17 гол, 55 агнуурын бүсийн мэдээлэл багтжээ.

Эх сурвалж: www.polit.mn