Б.ОД

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцууллаа.

Энэ үеэр Нэгдүгээр төрөх эмнэлэг буюу "Өргөө" амаржих газарт үүссэн асуудалтай холбоотой сэтгүүлчийн асуултад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хариулав. 

Тэрбээр "Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас энэ асуудалд хяналт, шалгалтын ажил хийж байна. Нэгдүгээр төрөх эмнэлэг буюу "Өргөө" амаржих газрын бүх ажилтантай уулзаж байна. Түүнчлэн ажлаас чөлөөлөгдсөн алба хаагчидтай уулзаж, бодит мэдээлэл гаргахаар ажиллаж байгаа.“Өргөө” амаржих газрын захирлаар ажиллаж байсан Ж.Энхцэцэгтэй уулзаж, түүний байр суурь, мэдээллийг сонссон. Эдгээр уулзалт дууссаны дараа ойрын хугацаанд Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас гарсан ажлын хэсэг дүнгээ нэгтгэж, олон нийтэд нээлттэй мэдээлнэ.Тухайн үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан эрүүл мэндийн салбарт Захиргааны хяналт шалгалт хийх үүргийг Ерөнхий сайд өгсөн. Нөгөө талаас эрүүл мэндийн салбар дотор үүсэж байгаа ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой асуудлыг хянаж, шалгах хүсэлтийг АТГ-т өгсөн" хэмээн хэлэв.

Эх сурвалж:www.polit.mn