Б.ДАРЬСҮРЭН

Улсын хэмжээнд 2021 оны эцэст тоолсон төллөх насны 30.8, хээлтэгч малын 25.2 сая нь энэ оны эхний есөн сард төллөжээ.

Эм хонины 85, ямааны 82.1, үнээний 72, гүүний 70.3, ингэний 43.2 хувь нь төллөж, гарсан төлийн 98.1 хувь буюу 24.8 сая төл бойжиж байна. Бойжуулсан төл өмнөх оны мөн үеэс 4.8 саяар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. 

Нас гүйцсэн малын зүй бус хорогдол оны эхний есөн сард улсын хэмжээнд 358.8 мянга болж, өмнөх оны мөн үеэс 85.1 хувиар буурчээ. Малын төрлөөр нь авч үзвэл, хонь 159.8, ямаа 145.5, үхэр 32.5, адуу 20.4 мянга, тэмээ 575-аар хорогджээ.

Хорогдлыг аймгаар нь авч үзэхэд Хэнтий аймагт 89.1, Архангай аймагт 50.3, Увс аймагт 36.9, Хөвсгөл аймаг 33.1, Булган аймагт 23.7 мянган мал хорогдсон нь нийт хорогдлын 65 хувийг эзэлсэн аж.

Эх сурвалж: www.polit.mn