Б.ОД

"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК-ийн захирлаар Г.Дугаржавыг томилжээ. Тус компанийн ТУЗ өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт хуралдаж, түүнийг томилох шийдвэрийг гаргасан байна. Харин өнөөдөр Г.Дугаржав ажлаа хүлээн авчээ.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлийн тушаалаар "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн захирал А.Ариунболдыг чөлөөлж, Г.Дугаржавыг томилсон байна.

Засгийн газраас "Кью Эс Си" ХХК-ийн эзэмшиж байсан “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” концессын гэрээг цуцлах шийдвэр гаргасан. Ийн шийдвэр гарсны дараа "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-т даргаар ТӨБЗГ-ын бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Шинэхүүг түр орлон гүйцэтгэгчээр томилж байсан юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сард ТӨБЗГ-ын дэд даргаар ажиллаж байсан А.Ариунболдыг томилж байсан билээ.

Эх сурвалж:www.polit.mn