Б.ДАРЬСҮРЭН

НӨАТ-ын сугалааны дараагийн тохирол ирэх сарын 16-ны 13:00 цагт явагдахаар товлогджээ. Тохирлыг "Боловсрол суваг" телевиз, "Ebarimt" аппликейшнээр шууд үзэх боломжтой.

Тодруулбал, энэ сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийсэн баримтаар тохирол явагдах юм. Өнөөдрийн байдлаар 26.3 сая баримт системд бүртгэгджээ.

Сугалааны шинэ журмаар олон баримт бүртгүүлэх тусам азтан болох боломж өндөр гэж Татварын ерөнхий газраас мэдээлсэн. Тухайлбал, 1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30.000-аас таван сая, 11-50 баримт бүртгүүлж 3-8 орон таарвал 40.000-10 сая, 51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60.000-30 сая төгрөгийн урамшуулал авах аж.

"Азтан болсон иргэн урамшууллаа 90 хоногийн дотор баталгаажуулах ёстой. Урамшууллыг баталгаажуулсан өдрөөс хойш ажлын 15 хоногт олгоно. Баталгаажуулахгүй хугацаа хэтэрвэл цуцлагдах журамтай" хэмээн Татварын ерөнхий газрын НӨАТ-ын хэлтсийн дарга Д.Мөнхтуул хэлж байв.

Эх сурвалж: www.polit.mn