Б.ДАРЬСҮРЭН

Гадаадын банк оруулж ирэх талаар "Сэтгэшгүй" ХХК-ийн захирал С.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Гадаадын банкыг оруулж ирээд зээл авч чадвал БНХАУ-ын байгуулж буй махны үйлдвэрүүдтэй өрсөлдөх хэмжээнд очно. Манай улсын зээлийн хүү жилийн 24-30 хувь. Харин олон улсад 2-3 хувь байгаа. Үүнийг өөрчлөх арга зам бий. 

Тусгаар тогтносон улсаа авч үлдье гэвэл хүү багатай зээлийг ард түмэндээ олгох хэрэгтэй. Ялангуяа, бүтээн байгуулалт хийж буй аж ахуйн нэгжүүдэд олгомоор байна" гэв. 

Түүнчлэн Засгийн газраас нэн тэргүүнд хэрэгжүүлэх дараах ажлууд бий талаар байр сууриа илэрхийллээ. 

"Монгол Улсаа бид өөрсдөө хөгжүүлэх ёстой. Үүний тулд

  • Үйлдвэр хөгжүүлэхээр өгсөн гурван хувийн хүүтэй зээлийн эргэн төлөлтийн хугацаа болсон. Эдийн засаг бүрэн сэргээгүй тул энэхүү зээлийг аж ахуйн нэгжүүд төлж чадахгүй. Тиймээс нэг бол зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгах, үгүй бол тэглэх хэрэгтэй. 
  • Хөгжлийн банкнаас орж ирсэн хөрөнгөөр дэлхийд тэргүүлэх чиглэлээр үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийг санхүүжүүлмээр байна. 900 орчим тэрбум төгрөг орж ирсэн гэдэг ч 2024 оны сонгуульд зарцуулагдах гээд байгаа. Тиймээс Монголд хэрэгтэй төслийг санхүүжүүлмээр байна. 
  • Эрдэнэс Тавантолгой компанийн гаргаж байгаа ногдол ашгийг бүгд авахыг татгалзмаар байна. Энэ мөнгийг дулааны цахилгааны станцын ажилд зарцуулах хэрэгтэй. Дулаан, цахилгааныг үнэгүй болгомоор байна" гэсэн юм. 

Эх сурвалж: www.polit.mn