Т.САЙХАН

УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан  ХНХ-ын сайдаар томилогдсоноор УИХ-ын дэд даргын суудал сул үлдсэн.  Өнгөрсөн баасан гарагт түүнийг сайдын тангараг өргөхтэй зэрэгцэн дараагийн дэд дарга хэн бэ гэх бор шувуу нисч эхлэв.  Парламентын дэд даргаар УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, С.Чинзориг, Ц.Мөнх-Оргил, Ж.Мөнхбат нарын нэр яригдаж буй бололтой.  Тэгвэл энэ асуудлаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өнөөдөр байр сууриа илэрхийллээ.  Тэрбээр  "УИХ-ын дэд даргын томилгоотой холбоотой асуудлыг дараагийн бүлгийн хурлаар хэлэлцэх болов уу. Учир нь намын дүрмийн дагуу намын УЗ хуралдаж шийднэ. УИХ-ын дарга гадаад томилолттой байгаа. Тиймээс ирэх долоо хоногоос хэлэлцэх байх" хэмээлээ.

Эх сурвалж:www.polit.mn