Т.САЙХАН

Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн 204 км автозамын ажлыг энэ оны аравдугаар сард дуусган арваннэгдүгээр сарын 2-нд нээхээр төлөвлөж буйг Зам тээвэр, хөгжлийн дэд сайд Л.Халтар мэдэгдлээ. Тэрбээр “Зам, тээврийн хөгжлийн яам, Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын зөвлөх баг, Тээврийн цагдаагийн албаны төлөөллүүд ажиллаад хөдөлгө өний аюулгүй байдлыг хангах зорилгоор хаана ямар тэмдэг, тэмдэглэгээ хийх жагсаалтыг гаргасан. Маргаашнаас гүйцэтгэгч компанид ирж тэмдэг, тэмдэглэгээ хийсний дараа тухайн 24.5 км авто замын хөдөлгөөнийг нээнэ” гэв.

Эх сурвалж:www.polit.mn