Т.САЙХАН

УИХ-ын чуулганаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэж байна. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар  "Транспэрэнси интернэшнл" олон улсын байгууллагаас бидэнд өгч байгаа зөвлөмж дээр дараах зүйлийг нэлээд анхаараач гэсэн.  Нэгдүгээрт, улс төрийн намын санхүүжилтийнхээ асуудлыг тодорхой болгохгүйгээр том байр урагшлахгүй гэдгийг маш тодорхой хэлж байгаа.  Хоёрдугаарт, төрийн болон орон нутгийн өмчит компанийнхаа засаглалыг сайжруулж, нээлттэй компани хэлбэр рүү шилжүүлэхгүйгээр авлигын төсөөллийн индексийг урагшлуулахад том ахиц үзүүлэхгүй гэж байгаа.  Гуравдугаар, бүх нийтийн хяналтын эрх зүйн орчныг тодорхой болго гэдэг гурван зүйл дээр илүү төвлөрч зөвлөмжүүд өгч байгаа. Томоохон төсөл хөтөлбөрийн ард томоохон авлига яригддаг . Жишээ нь "Голомт" банк ямар ч тендергүй оффтек нөхцөлөөр төмөр замын төслийг аваад явж байгаа. Төмөр замын төслийг авахдаа төртэй байгуулсан оффтек гэрээнийх нь нөхцөл нь  нэг хувийн хүүтэй, цаашаа зарж байгаа гэрээнийх нь үнэ бас өөр. Дахиад дараагийн төсөл авна гээд явж байгаа. Банк бол банкныхаа л ажлыг хийх ёстой. Энэ асуудлууд дээр бид шүгэл үлээх ёстой.  Энэ бол матаас биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Хууль хяналтын байгууллага үүнийг дийлэхгүй байна. Олон нийтийн хяналтын доор шийдье л гэж байгаа юм" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn