Б.ДАРЬСҮРЭН

Улаанбаатар хотод орон сууцны үнэ есдүгээр сард өнгөрсөн оны мөн үеэс 12.4, өмнөх сараас 0.4 хувиар өсжээ.

Өнгөрсөн сард шинэ орон сууцны нэг м.кв талбайн дундаж үнэ 3.3 сая төгрөг болж, Хан-Уул дүүрэгт хамгийн их буюу 3.6 сая төгрөгт хүрчээ

Харин хуучин орон сууцны нэг м.кв талбайн дундаж үнэ 3.09 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн их буюу 3.69 сая төгрөг байна.

Шинэ болон хуучин орон сууцны үнэ Сонгинохайрхан дүүрэгт хамгийн хямд байгааг Үндэсний Статистикийн Хороо мэдээллээ.

Эх сурвалж: www.polit.mn