Б.ДАРЬСҮРЭН

Шадар сайд С.Амарсайханы үүргийн дагуу Барилга хот байгуулалтын яам, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Монголбанкны хамтарсан ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсэг ипотекийн зээлийн хүү, урьдчилгаа төлбөрийг бууруулах боломжийг судалж буй. Тэгвэл тус ажлын хэсэг шийдлээ олжээ.

Зээлийн хүү болон урьдчилгаа төлбөрийг бууруулах асуудлаар Шадар сайд С.Амарсайхан Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Барилга, хот байгууллалтын дэд сайд Э.Золбоо, Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Сүх-Очир болон бусад холбогдох албаныхан хэлэлцэж, шийдэл гаргажээ. Уг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа аж.

Эх сурвалж: www.polit.mn