С.САРУУЛ

Цэргийн жинхэнэ албаны 2022 оны хоёр дахь удаагийн цэрэг татлага өнөөдөр нийслэлийн хэмжээнд эхэллээ. Цэрэг татлага аравдугаар сарын 23-ныг дуустал явагдана. Монгол Улсын иргэн 18-25 насны эрэгтэйчүүдийг хугацаат цэргийн албанд татагдах хуультай.

Нийслэлийн есөн дүүрэг дэх цэрэг татлагын байрууд:

-Баянгол дүүрэгт 96 дугаар сургууль

-Баянзүрх дүүрэгт 14 дүгээр сургууль

-Сүхбаатар дүүрэгт 31 дүгээр сургууль

-Сонгинохайрхан дүүрэгт 83 дугаар сургууль

-Хан-Уул дүүрэгт 34 дүгээр сургууль

-Чингэлтэй дүүрэгт 5 дугаар сургуульд

-Налайх дүүрэгт МСҮТ-ийн байранд

-Багануур дүүрэгт "Гүн галуутай" цогцолбор сургууль

-Багахангай дүүрэгт "Хангай" цогцолбор сургуулийн байранд.

Цэрэг татлагын байранд очихдоо:

-Иргэний үнэмлэх

-Цэргийн үүрэгтний үнэмлэх

Мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх

-Сургууль төгссөн бол диплом гэсэн бичиг баримтыг биедээ авч очих шаардлагатай.

Эх сурвалж: www.polit.mn