Б.ДОЛЖИНЖАВ

Хорих ангиас хоригдлууд оргосон хэрэг сүүлийн үед их гарах болсон. Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Д.Загджаваас тодрууллаа.

Тэрбээр “Хуулийн дагуу шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж хорих ял эдлүүлж байгаа. Ингэхдээ аль болох хүний эрхийг хангаж ажилладаг. Одоогоор хүний эрхийг зөрчсөн зүйл байхгүй. Саяхан хоригдол оргосон хэрэг гарах үед харуул хамгаалалтын дүрэм журам зөрчигдсөн асуудал үүссэн. Тиймээс хариуцлага алдсан хүмүүст хариуцлага тооцсон. Тодруулбал, зарим ангийн дарга нарт арга хэмжээ авч, зарим ангийн орлогч дарга нарын албан тушаалыг бууруулсан. Ер нь хорих ангийн түвшинд Хорих ангийн дарга гэж хуулиар хүлээсэн албан тушаалтан бий. Цаашид хоригдлуудын ял шийтгэлийг хөнгөрүүлж, хүмүүнлэг ардчилсан нийгмийн үүргээ гүйцэтгэнэ” гэж ярилаа.

Эх сурвалж:www.polit.mn