Б.НАРАНГОО

 

ОХУ-аас ирж буй халимаг, буриадуудад туслах аян эхлүүлэхээ “Хотлун хатан үрс” ТББ мэдэгдлээ. Захирал А.Сарнай “Манай буяны сан ОХУ-аас дүрвэж орж ирсэн хүмүүст тусламж үзүүлж байгаа. Нэн даруй тусламж шаардлагатай маш олон хүн байгаа учир бидний санхүүгийн чадамжаас давсан. Тиймээс Орост сургууль төгссөн, бизнес эрхэлдэг, санхүүгийн боломжтой хүмүүс болон одоо Германд ажиллаж, амьдарч буй шавь нараасаа хандив хүсэж байна.

Дэлхий даяар эдийн засаг хямарч, үнэ өссөн энэ үед Монголын ард түмнээс хандив хүсэж чадахгүй. Дүрвэгсдийн асуудлыг зүгээр орхивол сөрөг үр дагавар нь их гарах учраас тэдэнд туслах шаардлагатай байна. Бидний тусалсан хүмүүст эхний ээлжид дулаан хувцас хэрэгтэй байсан. Бид 5-6 хүнд дулаан куртик, гутал авч өглөө. Мөн 3-4  буриад залууд байр, ажлын байр олж өгсөн” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 12. ЛХАГВА ГАРАГ. № 198 (6930)