Б.ДАРЬСҮРЭН

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Найрсаг Улаанбаатар-2” арга хэмжээ тусгагдсан. Энэ хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Тану Софт” ХХК хамтран “Ub winter sale” төслийг хэрэгжүүлэхээр боллоо.

Төслийн хүрээнд талууд

  • Аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулах “Ub winter sale” нэгдсэн платформ, гар утасны аппликейшн бүтээн, хөгжүүлэх
  • Аж ахуйн нэгж, байгууллагуудыг нэгтгэх, хамтын ажиллагааг зохион байгуулах
  • Төсөл, арга хэмжээг дотоод болон гадаад зах зээлд таниулан сурталчлах
  • Аялал жуулчлалын цуврал арга хэмжээ, үзвэр үйлчилгээ, худалдаа зохион байгуулах зэрэг ажлыг хийж, хэрэгжүүлэх юм.

Улаанбаатар хотын өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой уг төсөл 2022-2025 оны хооронд дөрвөн жилийн хугацаанд хэрэгжинэ.

Эх сурвалж: www.polit.mn