Б.ДАРЬСҮРЭН

Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ-наас хүнсний ногоочдоо дэмжин 50 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээл олгож, 10 нэр төрлийн хүнсний ногооны тонн тутамд 100 мянган төгрөгийн мөнгөн урамшууллыг олгох шийдвэр гаргасан.

Уг шийдвэрийн хүрээнд байцаа, шар лууван, манжин, сонгино, саримс, өргөст хэмх, лооль, чинжүү, навчит ногооны тариалалт хийсэн иргэн, аж ахуйн нэгжүүдэд мөнгөн урамшууллыг олгохоор боллоо. Ирэх есдүгээр сарын 1-нээс эхлэн урамшуулалд хамрагдах боломжтой иргэн, аж ахуйн нэгжүүдийн материалыг хүлээн авах тул дараах шаардлагуудыг хангасан байх ёстойг ХХААХҮЯ-наас анхаарууллаа.

Урамшуулалд хамрагдах иргэн, аж ахуйн нэгжүүд:

1. Газрын мэдээллийн нэгдсэн системд бүртгэлтэй

2. Газар тариалангийн үйлдвэрлэлийн нэгдсэн системийг www.Plant.gov.mn тогтмол хөтөлж, гарал үүслийн цахим гэрчилгээ авсан байх

3. Хүнсний ногооны борлуулалтыг И-баримт үүсгэн баталгаажуулсан байх шаардлагыг хангаж, сар бүрийн 10-ны дотор цахим системээр дамжуулан урамшуулал авах хүсэлтээ илгээх аж.

Эх сурвалж: www.polit.mn