Б.ДАРЬСҮРЭН

Нийслэлийн хэмжээнд сүүлийн долоо хоногийн хугацаанд махны үнэ буурч, хүнсний ногооны үнэ нэмэгджээ. Тодруулбал, хонины ястай мах 4.3 хувиар, ямааны ястай мах 3.8 хувь, үхрийн ястай махны үнэ 2.6 хувиар буурсан байна. Эсрэгээрээ хүнсний ногоо гурилын үнэ 4.4-13.5 хувиар өссөн бол цагаан будаа, элсэн чихэр, өндөг, сүү, гурилын үнэ тогтвортой байна гэж Үндэсний статистикийн хорооны мэдээлэв.

Орон нутгийн хэмжээнд хонь, үхрийн махны үнэ 0.3-0.9 хувиар буурсан бол ямааны махны үнэ 0.6 хувиар өсжээ. Бусад барааны үнэ 0.1-2.9 хувийн өөрчлөлттэй байна.

Эх сурвалж: www,polit.mn