С.САРУУЛ

5-11 насныхныг коронавирусийн эсрэг "Pfizer" вакцинд наймдугаар сарын 1-нээс хамруулахаар болсон. Вакциныг сайн дурын үндсэн дээр харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвд очиж хийлгэх бөгөөд эцэг эхчүүд таниулах хуудастай танилцаж, гарын үсгээ зурснаар хүүхдээ коронавирусийн эсрэг вакцинд хамруулах боломжтой юм байна. Ямар нэгэн халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн үед уг вакциныг тариулж болохгүй бөгөөд өөр төрлийн вакцин хийлгэсэн бол нэг сарын дараа коронавирусийн эсрэг вакцин хийлгэнэ.

Харин вакцины хоёр дахь тунг хичээл сургуулийн үйл ажиллагаа эхэлсэн үед буюу есдүгээр сарын 1-нээс эхлүүлнэ. Улмаар өрхийн эрүүл мэндийн төвүүд сургууль, цэцэрлэгээр дамжуулан уг вакциныг хийхээр төлөвлөжээ.  

Эх сурвалж: www.polit.mn