Т.САЙХАН

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадам өнөөдөр /07.07/ эхэллээ. Тодруулбал, Урианхай сурын харваа яг одоо сурын талбайд болж байна. 800 жилийн түүхт урианхай харваа нь эдүгээ үхрийн ширэн байг сураар орлуулан тавьж, оролцогч тус бүр дөрвөн сум тавин цэц мэргэнээ сорьдог аж. Тэрхүү суран байг “чих” хэмээх ба эхний чихийг “магнай” гэж нэрлэн, ономогц “магнай хагарлаа” хэмээн уухайлдаг уламжлалтай.

Мөн Ардын хувьсгалын түүхт ой, Үндэсний их баяр наадамд 1024 бөх зодоглох бөгөөд барилдах бөхчүүдийг 2022 оны долоодугаар сарын 07-ноос 09-ний өдрүүдэд 10:00–19:00 цагийн хооронд бөхийн өргөөн дээр бүртгэж байна. Барилдах бөхчүүд цолны үнэмлэх, иргэний үнэмлэх, цээж зурагтайгаа өөрийн биеэр ирж бүртгүүлэх гэнэ.

Эх сурвалж:www.polit.mn