Б.ДАРЬСҮРЭН

Санхүүгийн зохицуулах хороо энэ сарын 11-нд “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ыг шинэчлэн баталсантай холбоотойгоор 2015 оны 443 тоот тогтоолоор баталсан “Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын журам” хүчин төгөлдөр бус болсон. Улмаар Монголын хөрөнгийн биржийг холбогдох дүрэм, журамдаа зохих өөрчлөлт оруулахыг үүрэг болгосон.

Энэ дагуу Монголын хөрөнгийн бирж “Үнэт цаас гаргагчаас олон нийтэд хүргэх мэдээллийн журам”-ыг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн боловсруулж, ТУЗ-ийн 2022 оны 08 дугаар тогтоолоор баталсныг Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2022 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 343 тоот тушаалаар батламжилж, мөн өдрөөс дагаж мөрдөхийг үүрэг болгожээ.

“Үнэт цаас гаргагчаас олон нийтэд хүргэх мэдээллийн журам” нь үнэт цаасны үнэ ханшид нөлөөлөх мэдээ мэдээллийг тогтоосон хугацаанд нээлттэй мэдээлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад чиглэж байна. Түүнчлэн журам батлагдсанаар иргэд, олон нийт хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад шаардлагатай мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүлээн авах боломж улам нэмэгдэж байгаа аж.  

 “Үнэт цаас гаргагчаас олон нийтэд хүргэх мэдээллийн журам”-ыг энд дарж үзнэ үү. 

www.polit.mn