Т.САЙХАН

Богдхан уулын иргэдийн ихээр аялаж зугаалдаг бүсэд ой модны хортон шавж болох якобсын төөлүүрч эрвээхэй, хүрэнцэр хорхой устгалын ажил хийгдэж эхэллээ. 

Сибирийн хүр эрвээхэйн хүрэнцэр нь 4-6 насжилттай байгаа нь зургадугаар сарын сүүл, долдугаар сарын дунд 10 хоног хүртэл хүүхэлдэй шатандаа шилжиж, нисэж эхлэх учир голомт дахь хүрэнцрийн нягтшилыг бууруулахаар ажиллаж байна. 

Тиймээс бага үед нь  хөнөөлийн хэмжээг бууруулах, хамрах хүрээг зогсоох арга хэмжээг авч эхэлж буйг албаныхан мэдээлжээ. Тухайлбал, 2022 оны зургадугаар сарын 17-18-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Богдхан уулын хамгаалалтын захиргаа Онгоцоор хортон шавьж устгалын бодис цацах ажиллагаа явагдах тул иргэд, аялагчдыг эдгээр өдрүүдэд Богдхан ууланд аялаж зугаалахгүй байхыг анхаарууллаа. Хортон шавьж устгалын хорны нөлөөлөх хугацаа 30 хоног байдаг байна.

Эх сурвалж:www.polit.mn