Б.ОД

Өнөөдрөөс эхлэн наймдугаар сарын 20-н хүртэл бүх сургуулийн гаднах биеийн тамир, тоглоомыг талбайг хүүхдүүд тоглоход нээлттэй байлгах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарчээ.

Энэ талаар  Нийслэлийн Боловсролын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Л.Буянтогтохоос тодруулахад "Сургуулийн хашаан дахь спортын талбай, барилга байгууламж нь тухайн сургуулийн өмч байдаг. Энэ утгаараа сургуулиуд өөрийн эзэмшлийн ногоон байгууламж зэргээ хамгаалж зарим тохиолдолд зуны амралтын үеэр сургуулийн хашаагаа түгжих зэрэг асуудал байдаг. Гэхдээ ер нь хүүхдүүдэд зуны цаг амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх тоглоомын талбай хомс байгаатай холбогдуулж Нийслэлийн Засаг даргын захирамж зургадугаар сарын 2-ноос гарч байгаа. Бид өнгөрсөн долоо хоногоос энэ асуудалд санал авсан ч зургаадугаар сарын 1-нээс өмнө албажиж гарч амжаагүй байсан юм" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn