П.АМГАЛАНБАЯР
"VIP AUTO MOTO FESTIVAL " дөрөвдүгээр 30-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулагдсан. Уг арга хэмжээний талаар өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Тус тэмцээн нь 10 дахь жилдээ зохион байгуулагдсан бөгөөд шууд дамжуулалтыг олон улсын стандартын дагуу үзэгчдэд хүргэхэд үүрэн телефоны Скайтел компани, Скаймедиа корпораци хамтарч ажиллажээ. Мөн НЗДТГ, БОАЖЯ, НИТХ, НОБГ түүний харьяа Сонгинохайрхан дүүргийн аврах алба гэсэн байгууллагууд хамтарсан байна. Мөн уг үйл ажиллагааны хүрээнд 22-ын худалдааны төв цогцолбортой 2016 оноос хойш хамтарч ажиллажээ. Энэ үйл ажиллагааны хүрээнд зөвийг хэвшүүлэх нийгмийн хариуцлагын хүрээнд “Зүрх мартахгүй” төсөлд нэгдэж, 70 орчим хүүхдийн зүрхний хагалгааны сугалаат аяныг зарлажээ. Мөн Эрдэнэт хотын амьдардаг “Зүрх мартахгүй” төсөлд хамрагдах боломжгүй зүрхний дөрвөлсөн гажигтай хүүхдийн хагалгааны зардлыг олох хандивын үйл ажиллагааг зохион байгуулсан байна. Мөн тус тэмцээнд 2018 оноос эхлэн БНХАУ болон ОХУ-ын тамирчдыг урьж оролцуулжээ. Энэ удаад дрифтийн үүслийн нутаг Япон улсын тамирчин ирж оролцсон байна. Мөн “Би ирээдүйн тамирчин” гар зургийн уралдааныг оролн даяар зарлаж, ирсэн бүтээлүүдээс шүүгчийн шатны шалгаруулалтад 100 гаруй нь шалгарчээ.
Эх сурвалж: www.polit.mn