З.БАТЦЭЦЭГ

 

Японы оршин суугчдын тоо 644 мянган хүнээр буурчээ. Дөрөвдүгээр сарын 15-ны баасан гарагт ийм мэдээлэл Японы Захиргааны хэрэг, харилцаа холбооны яамны цахим хуудсанд нийтлэгдсэн байна.

“Өнгөрсөн оны аравдугаар сарын байдлаар нийт хүн ам, түүний дотор гадаадын иргэд ороод 125 сая 52 мянга болж, өмнөх оныхоос 644 мянгаар буурчээ” гэж тус агентлагийн мэдэгдэлд дурджээ.

Хүн амын бууралтын түвшин нь статистик мэдээлэл анх авч эхэлсэн 1950 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт гэдгийг тус яам онцоллоо. Үүний зэрэгцээ 2011 оноос хойш хүн амын бууралт 2.3 сая хүн болж, бууралтын хурд 10 жил дараалан нэмэгдсээр байна.

Ахмад настангаас бусад бүх насны хүмүүсийн тоо буурах хандлага үргэлжилсээр байгааг тус яам тэмдэглэж байна. Ийнхүү 65-аас дээш насны эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тоо жилийн дотор бараг 190 мянгаар нэмэгдэж, 36.2 саяд хүрсэн нь Японы нийт хүн амын 29 хувь болж байна.

Гуравдугаар сарын 15-нд Японы засгийн газрын хүн амын хөгшрөлтийн эсрэг арга хэмжээ боловсруулах асуудал хариуцсан ахлах зөвлөх Ёшихико Жибашири 2017 онд шинээр төрсөн хүүхдийн тоо 870 мянга байсан бөгөөд түүнээс хойш багассаар байна гэж ярьжээ. Урьдчилсан тооцоогоор 2065 он гэхэд одоогийнхоос хоёр дахин бага хүүхэд төрнө.

Эх сурвалж: www.polit.mn