З.БАТЦЭЦЭГ

 

Токиогийн Курилын арлуудын талаарх шинэ мэдэгдэл нь Японы үндэсний ашиг сонирхолд огт хамааралгүй бөгөөд Оросын эсрэг байр суурийг Вашингтоны зүгээс тушааж байна гэж Оросын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова “Sputnik” радиод өгсөн ярилцлагадаа мэдэгдэв. “Одоо бид олон улсын харилцаанд Япон өөрийн гэсэн гадаад бодлогын шугам байхгүйг тодорхой харж байна" гэж дипломатч Токиог зэмлэн хэлэв. М.Захаровагийн хэлснээр, АНУ зүгээс Орос, Японы харилцан ашигтай хамтын ажиллагааг эсэргүүцэж байна гэв. Дипломатч Вашингтоныг хоёр орны харилцаанд хөндлөнгөөс оролцож байна гэж буруутгаж, Москва, Токио хоёр хамтын ажиллагаа, түншлэлийн тэргүүлэх чиглэлийг олж чадна гэж тэмдэглэжээ.

Эх сурвалж: www.lenta.ru