Р.ОЮУН

Өвчнийг зөвхөн эмээр бус хөгжмөөр ч бас эмчилж болно. ХСҮТ долоо хоног бүрийн лхагва гарагийн 11:00-12:00 цагийн хооронд “Хөгжмөөр эмчлэхүй” өдөрлөгийг зохион байгуулж дэлхийн болон Монголын сонгодог хөгжим, ардын аялгуу, яруу найраг, зөвлөгөө, мэдээллээр үйлчилдэг ажээ. Энэ өдөрлөгийг тус эмнэлгийн Үйлчлүүлэгчийг дэмжих алба СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуультай хамтран зохион байгуулж байна. Өнөөдрийн өдөрлөгийг СУИС-ийн уран сайхны удирдагч, хөгжмийн зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Ариунболд хоёр хөгжимчний хамт ирж ХСҮТ-ээр эмчлүүлж, үйлчлүүлж байгаа иргэдийн сонорыг мялааж өөрийн цомогт багтсан “Тайвшрал” бүтээлээ төгөлдөр хуур дээр тоглож, “Нар туссан нутаг”, “Чанадын чанадад” хэмээх уран бүтээлээ шавар бишгүүр буюу хурган чихт, морин хуураар тоглож сонирхуулсныг гэрэл зургийн сурвалжлагаас сонирхоно уу.   

Эх сурвалж: www.polit.mn