С.САРУУЛ

Хан-Уул дүүргийн 21-р хороо Спорт цогцолборын хашаан дотор барилга шатаж байна дуудлага 14:07 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 30 дугаар ангийн 40 гаруй алба хаагч,  долоон автомашинтай гал түймрийг унтраахаар ажиллаж 15:40 цагт галын тархалтыг  зогсоож, утаажилтын бүсээс барилгын  ажил эрхэлж байсан 12 иргэний амь насыг аварчээ. Галын тархалтыг 15:40 цагт зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна

Хан-Уул дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа  16 давхар барилгын гадна фасад шатаж байсныг шуурхай ажиллаж 15:40 цагт галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна.

 Эх сурвалж: www.polit.mn