Д.ДАРАМБАЗАР
Нийслэлд энэ онд төсвийн хөрөнгөөр 22 байршилд 26.95 км авто зам, замын байгууламж, 1891.2 метр гүүр, 80850 м2 явган зам, 14.35 км дугуйн зам тавихаар төлөвлөөд байна. Мөн Улаанбаатар хотод улс, нийслэлийн хөрөнгөөр хийх бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, эхнээсээ тендер зарлаад байна. Өнгөрсөн жилүүдэд дөрөвдүгээр сараас эхэлдэг байсан бүтээн байгуулалт энэ оны хувьд гуравдугаар сарын эхнээс эрчимжсэн юм. Учир нь бүтээн байгуулалт ид өрнөж байх хугацаанд тендер зарлах, бичиг цаасны ажлаа гүйцэлдүүлэх зэргээр хугацаа алддаг. Энэ алдааг давтахгүйн тулд бүтээн байгуулалтын бэлтгэлийг эрт дуусгажээ. Түнчлэн энэ онд барих авто зам, замын байгууламжийн хөрөнгө оруулалт, төлөвлөгөөг баталж, шинэ бүтээн байгуулалтын 11.47 км нь гол зам, гудамжуудад баригдах 15.48 км нь туслах замд хийгдэх аж. Харин 22 байршлаас 19 байршлынх нь тендерийг зарлаад байна.
Эх сурвалж: www.polit.mn