Д.ДАРАМБАЗАР
"Бээжин 2022" Өвлийн паралимпын наадмын пара гүйлтийн цанын тамирчдын бэлтгэл үргэлжилж байгаа бөгөөд ОУХМ Б.Ганболд, Ц.Дашдорж нар энэ сарын 7-нд 20 км-ын зайд сонгомол техникээр хурдаа сорино. Мөн түүнчлэн энэ сарын 9-нд спринт зайд, 8-нд 12,5 км зайд тэших техникээр уралдах юм. Энэ удаагийн парлимпын наадамд 51 улсын тамирчид оролцох урьдчилсан мэдээ байсан ч 48 улсын баг тамирчид өрсөлдөхөөр болсон. Үүнээс ОХУ болон Беларусь улсын тамирчдыг тэмцээнд оролцуулна. Харин амжилт тооцохгүй, медаль олгохгүй байхаар Олон улсын паралимпын хорооноос шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж: www.polit.mn