С.САРУУЛ
Хөвсгөл аймаг “Хөх сувд” мөсний баяр үргэлжилж байна. Тэгвэл өчигдөр Алаг-Эрдэнэ сумын зургадугаар баг Хатгал тосгонд хот хоорондын автобус хойд хоёр дугуйгаараа мөсөнд цөмөрчээ. Аймгийн Онцгой байдлын алба хаагчдыг очиход иргэн Ж-ийн “Хьюндай” загварын 45 хүний суудалтай автобус “Ашихай” амралтын газраас “Хүй толгой” гэдэг газрын чиглэлд зорчихдоо хориглох тэмдэг байрлуулсан газраар нуурын өрхөнд орж хойд хоёр дугуй мөсөнд цөмөрч суусан байсныг таван цаг 36 минут ажиллаж оройн 21:54 цагт татан гаргасан байна. Автобус доторх 15 зорчигчид эсэн мэнд гарсан байна.
Монгол орны бүх гол мөрөн, нуур тогтвортой мөсөн бүрхүүлтэй байгаа хэдий ч зарим голын дунд болон адгаар мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-15 см нимгэрсэн гэдгийг Цаг уурын байгууллагаас мэдээлж байна. Цаашид мөсний үзэгдэл эрчимжиж мөс нимгэрч хэврэгших тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхаарууллаа.
Эх сурвалж: www.polit.mn