Б.БАЯР
Иргэн Д.Монголхүү МоАХ-ны хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсон. Тэр нь Пума зочид буудалд эхэлж байна.
Хаалттай болох уг хэлэлцүүлэгт одоогоор арваад хүн очоод байна.
Анхаарал татсан зочин нь экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байна.
Тэрбээр 11:30 цагт жүжигчин Д.Сосорбарамын хамт ирэв.
Улмаар Д.Монголхүүгийн хамт тус зочид буудлын вип өрөөнд орлоо.
Дашрамд дурдахад Украины асуудлаар Оросыг эсэргүүцэж жагсаал хийж буй Д.Монголхүү, Э.Одбаяр нарын "чиглүүлэгч" нь экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэх мэдээлэл тараад байгаа. Тэгэхээр яг одоо Ц.Элбэгдорж иргэн Д.Монголхүүд Украины Орос, Украины асуудлаар чиглэл өгч байгаа бололтой.
Эх сурвалж: www.polit.mn