Б.ОД
Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн иргэдийн өргөдөл, гомдол, хүсэлтийг Үндсэн хуулийн эрх зүйн хорооноос /ҮХЭЗХ/ судалсан байна. Судалгааны мэдээллийг танилцуулбал, ҮХЦ хянан шийдвэрлэсэн 296 маргааны 141 нь Үндсэн хуулийн гуравдугаар бүлэгтэй холбогдож, иргэдээс ирүүлсэн өргөдөл, мэдээлэл, мөн эрх бүхий байгууллагын хүсэлт байжээ.
Энэ талаар Үндсэн хуулийн эрх зүйн хорооны гишүүн Л.Галбаатар “Монгол Улсын Үндсэн хууль батлагдаад 30 жил болж байна. Тиймээс 30 жилийн нөхцөл байдлыг дүгнэж судалгаа хийсэн гэсэн үг. Судалгаанаас харахад, ҮХЦ-д иргэд 98 хувьтай хандсан байгаа юм. Энэ нь ҮХЦ-д өргөдөл, мэдээлэл гаргах иргэдийн ухамсар өндөр байгааг илтгэж байна. ҮХЦ-ээс хянаж байгаа 10 хуулийн найм нь Үндсэн хуулийг зөрчсөн гэх дүгнэлт гарсан. Үүний цаана хуулийг чанартай боловсруулж, батлах асуудал хангалтгүй байна гэсэн дүр зураг байгаа юм.Түүнчлэн ҮХЦ нь өөрөө хэр үндэслэлтэй шийдвэр гаргаж байна вэ гэх асуудал бий. Ерөнхийдөө ҮХЦ нь тус хуулийн холбогч зүйл заалтыг үндэслэл болгож шийдвэр гаргадаг. Гэхдээ тухайн үндэслэл болгож буй зүйл заалтаа огт тайлбарлахгүй дурдаж хэрэглэдэг юм билээ. Үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавих ёстой байгууллага нь ҮХЦ мөн. Гэсэн хэдий ч тус хуулийн зүйл заалтыг огт тайлбарладаггүй нь буруу хэмээн харж байгаа юм” гэв.
Эх сурвалж:www.polit.mn